“Боко Харам” бүлэглэлийнхний барь цаанд буй 200 гаруй нигери охиныг АНУын Зэвсэгт хүчний байлдааны 10 гаруй онгоцоор хайж эхэлжээ. Нигери улсын Зас гийн газраас мэдээлснээр аме рик чууд хиймэл дагуулаас ав сан мэдээллүүдээ тус улсын хууль, хянал тынхантай хуваалцаж буй гэнэ. Исламын хэт үзэлтнүүд охидыг өн гөрсөн сарын 14ний шөнө хулгайлсан юм. Тэд охидыг Нигерийн шоронгуудад буй босогчдоор солих санал тавьсан ч тус улсын эрх баригчид одоогоор тат галзсан хариу өгөөд байна. Босогчдоос ирүүлсэн сүүлийн бичлэгт 136 охин харагдсан бөгөөд тэд бүгдээрээ исламын шашинтан болсон гэж босогчид хэлжээ. Барьцаалагдсан охидын ар гэрийнхний мэдүүлснээр охидын олонх нь христийн шашинтан аж. Охидыг аврах ажиллагаанд АНУаас гадна Их Британи, Франц, Хятад, Израилийн терроризмтай тэмцэх албаныхан болон батлан хам гаа лахын мэргэжилтнүүд оролцож, Нигерийн цэргийнхэнд тусалж байна.