Дэлхийн хамгийн олон хүн хамрагддаг сонгууль болох Энэтхэгийн парламентын сонгууль 36 өдрийн турш есөн үе шаттайгаар болж, өчигдөр дууслаа. Санал хураалт ямар нэг будлиан, үймээн самуунгүй, амжилттай болсонд АНУын Ерөнхийлөгч Барак Обама Энэтхэгийн эрх баригчдад баяр хүргээд, шинэ Засгийн газартай хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн байна. Тэрбээр тус улсыг “Дэлхий нийтэд ардчиллын үлгэр жишээ боллоо” гэжээ. Сонгуулийн албан ёсны дүн мэдээ энэ сарын 16нд гарна. Урьдчилсан дүнгээр гол сөрөг хүчин болох Баратия Жаната нам дийлэнх олны санал авчээ. Энэ дүн баталгаажвал тус намын тэргүүн, үндсэрхэг үзэлтэй гэгддэг Нарендра Моди Энэтхэгийн Ерөнхий сайд болох юм. Энэ удаагийн сонгуульд 814 сая сонгогч бүртгүүлснээс 66.38 хувь нь санал өгчээ. Энэ нь Энэтхэгийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт аж.