Гадаадын цахим хуудсанд улс оронтойгоо холбоотой ташаа мэдээлэл тарааж, эх орныхоо нэр хүндийг унагасан хэр гээр Хятадын хууль хяналтынхан 62 нас тай Сиань Нанфу гэдэг хүнийг барив чилжээ. АНУд төвтэй “Boxun” хэмээх цахим хуудсанд тэрбээр 2009 оноос хойш эсэр гүүцлийн хөдөлгөөн, хүний эрх, цаг даагийн түрэмгийлэл, хүний эд эрхтэний наймаа зэрэгтэй холбоотой худал хуурмаг мэдээллүүд нийтэлсэн гэнэ. “Синьхуа” агент лагийн мэдээлснээр С.Нанфу энэ сарын 3нд баригдсан бөгөөд хэргээ хүлээжээ. Хятадын нэртэй сэтгүүлчийн нэг Гао Юүг мөн гадаадын цахим хуудсанд онц ноцтой мэдээлэл нийтэлсэн хэргээр өнгөрсөн долоо хоногт баривчилсан юм. Хятадын эрх баригчид сүүлийн үед сэтгүүлч, хэвлэн нийт лэгчдэд халтай байгаа нь ТяньАньмэний талбайд оюутнууд эсэргүүцлийн цуглаан зохион байгуулсан түүхэн үйл явдлын 25 жилийн ой болох гэж буйтай холбоотой гэж олон улсын ажиглагчид таамаглаж байна.