Афганистаны Кандагар мужид автомашинд байрлуулсан төхөөрөмж дэлбэрснээр наад зах нь зургаан хүн амиа алдаж, 40 орчим хүн шархаджээ. Амиа золиослогч этгээд эндхийн төв эмнэлгийн орох хаалганы эсрэг талд ирээд машиныг дэлбэлсэн аж. Тус мужийн иргэдэд эм тарааж явсан олон улсын цэргийн алба хаагчид тухайн үед уг эмнэлэгт байжээ. Тэднээс хоёр нь шархадсан байна. Уг алан хядах ажиллагааг үйлдсэнээ “Талибан” хөдөлгөөн хүлээжээ. Энэ сарын 12-нд Афганистаны бүх нутаг дэвсгэр дээр “Зуны довтолгоогоо” эхлүүлнэ гэж “Талибан” хөдөлгөөний удирдлага өнгөрсөн пүрэв гаригт заналхийлсэн байна.