Сирийн сөрөг, хувьсгалт Үндэсний эвслийн удирдагч Ахмед аль-Жарба Америкт айлчлах явцдаа Ерөнхийлөгч Барак Обамагаас зөөврийн зенит- пуужингийн төхөөрөмж “салгачих” бодолтой байгаа гэнэ. Ийм төхөөрөмж Сирийн сөрөг хүчинд гойд хэрэгтэй байгаа бололтой. Аль-Жарбын хэлснээр бол энэхүү төхөөрөмжийг ашиглаж чадах хүн Сирийн армиас сөрөг хүчний талд урваж ирсэн аж. Тэрбээр хэлэхдээ уг зэвсгийг өгөхийг АНУ-аар зөвшөөрүүлэх, эсвэл бусад улсаас авахад нь Америкаар зуучлуулах нь миний айлчлалын гол зорилго гэжээ. Энэ зэвсгийг алан хядах ажиллагаа үйлдэх хүмүүсийн гарт оруулчихаж болзошгүй хэмээн болгоомжлоод Обамагийн засаг захиргаа түүнийг Сирийн сөрөг хүчинд өгөх эсэх талаар ам нээгээгүй байгаа юм. Аль Жарба Америкийн Ерөнхийлөгчтэй өнөөдөр уулзах юм байна.