Өмнөд Солонгосын “Самсунг” компанийн дарга Ли Гон Хи өнгөрсөн ням гаригт эмнэлэгт хүргэгдсэн байна. Тэрбээр 1990 онд уушгиндаа мэс засал хийлгэснээс хойш амьсгалын замын өвчнөөр шаналах болжээ. 72 настай түүний эрүүл мэндийн байдал нь аж үйлдвэрлэлийн “Самсунг” группийг удирдах эрхээ хүү Ли Чэ Яндаа шилжүүлэх явдлыг түргэсгэж болзошгүй гэж ажиглагчид тэмдэглэж байна. “Самсунг” группийг Ли Гон Хигийн эцэг Ли Бён Чхол 1938 онд үүсгэн бий болгосон байна.