Энэ сарын 2-нд Украины зүүн өмнөд нутгийн Одесс хотод болсон мөргөлдөөний үеэр амиа алдсан хүмүүсийн 48 дахь нь Мечниковын нэрэмжит үндэсний их сургуулийн оюутан Вадим Папура боллоо хэмээн өнгөрсөн ням гаригт түүний нөхөд нь цахим мэдээллээр уламжлав. “Думская” гэдэг цахим хэвлэлийн тайлбарлагч Евгений Лосинский ухаан оролгүй байсаар эмнэлэгт өөд болжээ. Украинд сайн дурын журамт цэргүүдийн эсрэг үйл ажиллагаанд Америкийн хөлсний 400 орчим дайчин оролцсон гэж Германы хэвлэлүүд мэдээллээ. Эдгээр нь Америкийн “Blackwater” хэмээн нэрд гарсан хамгаалалтын албаны цэр гүүд аж. Ийм хүмүүс Украинд ирс нийг Германы холбооны тагнуулын алба АНУ-аас авсан мэдээлэлдээ түшиглэн нотолсон аж. Тэднийг чухам хэн, ямар байгууллага хөлсөлсөн нь тодорхой бус байна. Донецк, Лу ганск мужууд руу “ардын бослогыг да руулахаар” анги нэгтгэлүүд илгээсний нэг нь Украины тусгайгийнхны хувцсыг өмссөн Америкийн хөлсний цэргүүдээс бүрдсэн байсан талаар Оросууд хэвлэлүүд урьд нь мэдээлж байсан юм. Америкийн “Academi” компанийн хөлсний этгээдүүд урьд нь Ирак, Афганистанд болсон дайны ажиллагаанд оролцож байсан аж. АНУ-ын ТТГ-ын захирал Жон Бреннан Киевт хоёр долоо хоногийн өмнө очсон тухайгаа телевизийн сурвалжлагчид анх удаа хэлсэн бөгөөд энэ ярилцлага өнөөдөр цацагдах гэнэ. Тэрбээр “Би Украины нөхөдтэйгөө харилцан ажиллахын тулд очсон” гэж хэлжээ. “Харилцан ажиллах” гэж чухам юуг хэлж буйгаа Жон Бреннан тайлбарлахдаа, улс орондоо тогтвортой байдлыг сэргээхэд нь хэрэгтэй байгаа мэдээлэл, хэрэгслийг Украины талд дамжуулах явдал гэж хэлсэн байна. Түүнийг Украинд очсоны дараа Славянскад тусгай ажиллагаа явуулах шийдвэр гаргасан билээ. Донецк мужид “Новая газета” со нины сурвалжлагч Павел Каныгинийг хулгайлжээ. Тэрбээр энд бүх нийтийн санал асуулгын явцыг сурвалжилж явжээ. Энэ бүс нутгийн оршин суугчдын 90 орчим хувь нь тус бүс нутгийг бие даалгахын төлөө саналаа өгсөн байна. Луганскад гэхэд санал асуулгад оролцогчдын 94-98 хувь нь өөртөө засах эрхтэй болохыг дэмжсэн гэх мэдээлэл байна. Донецкод ирц 74.87, Луганскад 81 хувьтай байсан аж. Донецкийн БНУ-ын Засгийн газрын нэг тэргүүн Денис Пушилиний хэлснээс үзвэл Украины үндэсний гвардын дайчид санал асуулгад саад хийхийг оролдсон төдийгүй хүний аминд хүрчээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дээрх санал асуулгад хэрхэн хандаж буйгаа тэдгээрийн үр дүнг харж байж илэрхийлнэ гэж хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков нь мэдэгдсэн байна.