Украины ард түмний энх амгалан байдал, эв нэгдлийг, түүгээр ч барахгүй Евроазийн бүс нутгийг бүхэлд нь аюулд учруулж, АНУ болон НАТО-гийн дэмжлэгтэйгээр төрийн эргэлт хийн эрх мэдэлд хүрсэн Украины одоогийн Засгийн газрыг хууль ёсны гэж хүлээн зөвшөөрөхгүй гэж Венесуэл улсын Гадаад хэргийн яам мэдэгдлээ. Украинд чөлөөт сонгууль явуулж, өргөн хүрээтэй хэлэлцээ эхлүүлэх хүртэл Венесуэл улс ард түмнүүдийн энхтайван, тусгаар тогтнолын баталгаа болсон олон туйлт ертөнцийн төлөө тэмцэж, гаднын оролцоо ямар аюултай байдгийг сануулсаар байх болно гэж уг мэдэгдэлд өгүүлжээ.
Энэ сарын 25-нд Украинд Ерөнхий- лөгчийн сонгууль болно. Түүнд 23 хүн нэрээ дэвшүүлж өрсөлдөхөөр бүртгүүлсэн. Эдний ес нь намаас нэрээ дэвшүүлсэн юм. Нэрээ дэвшүүлэгчдийн дотор “Бать кивщина” намаас Юлия Тимошенко, “Граж данская позиция” намаас Батлан хамгаалахын сайд байсан Анатолий Гриценко, “Украина-Вперёд” намаас Нийгмийн бодлогын сайдаар ажиллаж байсан Наталья Королевская нар болон олон улсын хэмжээнд эрэн сурвалж лагдаж буй Дмитрий Ярош бас байна. Тэрбээр “Барууны сектор”-ыг тэргүүлдэг юм. Бусад нь бие даан нэрээ дэвшүүлэгчид. Наталья Королевская, Олег Царев нар өнгөрсөн долоо хоногт нэрээ татлаа. Мөн “УДАР” намын тэргүүн Виталий Кличко хамгийн өндөр магадлалтай өрсөлдөгч гэгдэж байгаа Петр Порошенког дэмжиж өөрөө өрсөлдөхөөс татгалзсан байна. Кличко харин Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэг болох Киев хотын захирагчийн сонгуульд нэрээ дэвшүүлж байгаа аж.
Украинд Ерөнхийлөгчийн сонгууль болохгүй бол Оросын эсрэг хоригоо чангаруулахад бэлэн гэж ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель, Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд нар мэдэгдлээ. Энэ хориг нь зарим нэг субъектэд биш Оросын эдийн засгийн бүхэл бүтэн салбарт нөлөөлөхүйц байх юм байна. Герман, Францын тэргүүнүүд бас Украины хил дээр байгаа цэргийнхээ тоог цөөрүүлэх талаар “үзэгдэхүйц” алхам хийхийг Орост уриалав. Мөн Украинд байдлыг тогтворжуулах нь бүс нутгийн бүх улсын эрх ашигт нийцнэ. Иймд энэ сарын 15-ны дотор талууд зэвсгээ хураалгах нь зүйтэй гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Ангела Меркель, Франсуа Олланд нар Германы Штральзунд гэдэг хотод уулзсан бөгөөд Украин дахь нөхцөл байдлын талаар л ярилцжээ.