Нигерийн Байельс мужийн арми, цагдаагийн нэгдсэн хүчний төлөөлөгч Мустара Анка “Тэднийг чөлөөлж аваад ЭСЯ-нд нь хүр гэж өгсөн” гэж мэдэгдсэн байна. Энэ нь Нигерид хул гайлагдсан Голландын гурван иргэний тухай ярьж буй юм. Хэвлэлийн газрын ажилтан Эрхард Лефферс, Марианне Вос болон баримтат кино бүтээгч Йан Гроенендейк нар сэтгүүлд зориулж Нигер голын сав газар материал цуг- луулж яваад эндхийн нэгэн эмнэлэгт очсоныхоо да раа хулгайлагдсан юм. Тэд- нийг суллахын тулд 10 сая евро нэхсэн аж. Гадаадын хүмүүсийг хулгайлах нь Нигерийн өмнөд нутагт цөөнгүй тохиолд- дог үйлдэл гэнэ. Нигерийн хэт даврагч “Боко харам” бүлэглэл өнгөрсөн сарын 14-нд зүүн хойд нутгийн нэгэн лицей сургуулиас 276 эмэгтэй сурагчийг барьцаанд аваад байгаа билээ. Хэвлэлд мэдээлснээр бол энэ сарын 4-нд тэд бас өсвөр насны 11 охиныг хулгайлжээ. Цагдаагийн газрын баримтаас үзвэл охидоос 53 нь зугтаж чадсан ч 200 гаруй нь дээрэмчдийн гарт байсаар байна. Хүүхдүүдийг суллахыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хэт даврагчдаас шаардсан. Хүн хулгайлсан талаарх хэргийг авч үзэхээ Олон улсын шүүх зарлаад буй.