Бразилийн цагдаа нар цалин нэмэхийг шаардаж, 24 цагийн турш ажил хаяжээ. Тэдний шаард лагад Засгийн газар хариу өгөөгүй тул цагдаа нар ирэх сард болох хөлбөмбөгийн ДАШТ ий үеэр ажил хаяхаа мэдэгдээд байна. Брази лийн Хууль зүйн яамны мэдээлснээр тус улсын хүчний байгууллагын нийт ажиллагсдын 40 хувь нь ажил хаялтад оролцож байгаа аж. 24 цагийн ажил хаялт нийслэл Бразилиа болон СанПаулу, Рио де Жанейро, Форталеза хотод нэлээд өргөн хүрээнд болсон бол Рио де Жанейрогийн цагдаа нар ажил хаялтаа энэ амралтын өдрүүдээр үргэлжлүүлж, хотын төвд жагсаал цуглаан зохион байгуулахаар болжээ. Бразилийн цагдаагийн ажилтнууд сард 750012800 реал буюу 3200 5800 ам.долларын цалин авдаг аж. Харин нийгмийн даатгал, татвар зэрэгт бараг гуравны нэгийг нь суутгуулдаг, мөн өнгөрсөн нэг жилийн хугацаанд хоол хүнсний үнэ зургаан хувиар өссөн зэрэг нь тэднийг ийн тэмцэхэд хүргэжээ.