“Боко Хараам” зэвсэгт бүлэглэлийнхний барьцаанд буй 200 гаруй нигери охиныг суллахыг шаардсан цахим хөдөлгөөн твиттер, фэйсбүүкт өрнөж буй. Сүүлийн мэдээгээр охидыг суллахыг шаардсан жиргээний тоо хоёр сая даваад байна. Тэгвэл энэ хөдөлгөөнд саяхан АНУын Тэргүүн хатагтай Мишель Обама, охидын сурч боловсрох эрхийн төлөө тэмцэгч, пакистан охин Малала Юсуфзай, НҮБ ын Ерөнхий нарын бичгийн дарга асан Кофи Аннан нар нэгджээ. Цагаан ордны Тэргүүн хатагтай “Бидний охидыг эргүүлж өг” гэсэн бичиг барин зургаа авахуулсан бол Малала “Барьцаалагдсан охид бол миний эгч дүүс” гэж бичсэн байна. Нигери улсын зүүн хойд хэсэгт орших Борно мужийн дунд сургуулийн дотуур байрнаас өнгөрсөн сарын 14 нд хулгайлагдсан охид 16-18 нас ныхан юм. Эмэгтэй хүн нөхөрт гарч, хүүхэд төрүүлэх л үүрэгтэй гэж үздэг “Боко Хараам”ынхан тэднийг худалдана гэж сүрдүүлсэн бөгөөд заримыг нь хэдийнэ хил давуулж, босогчдод богтолсон байж магадгүй гэж Нигерийн эрх баригчид таамаглаж байгаа аж. Охидыг олоход АНУ, БНХАУ, Их Британи, Франц зэрэг улс туслахаар болжээ. Сурагч охидыг хаана байгаа талаар мэдээлэл өгсөн хүнийг Нигерийн Засгийн газар 300 мянган ам.дол лараар шагнахаа амлаад байна.