Зөрчил үүсэх өндөр магад лалтай Арктикийн бүс нутагт бэх жиж авахаар Пентагон тө лөвлөж буй талаар АНУын Батлан хамгаалахын сайд Чак Хейгел мэдэгдлээ. Аварга их мөс хайлж буй нь тэнгист шинэ зам нээгдэх, байгалийн нөөцийг эрэн хайх, эрчим хүч, худалдааны эх үүсвэр олох боломж бий болгож байна. Үүнтэй уялдаад энд зөрчил тэмцэл гарах ч аюул бий гэж тэрбээр хэлжээ. Арктикийг сонирхох нь дэлхийн хэмжээнд ихэсч буй бөгөөд Оросын хувьд ч анхаарлыг нь татаж буй нь мэдээж. Өнгөрсөн сард Аюулгүй байдлын зөвлөлийн хурал дээр ОХУын Ерөнхийлөгч үг хэлэхдээ усан доогуур болон дээгүүр явдаг шинэ үеийн завинуудыг Арктикийн Оросын хэсэгт байрлуулах нэгд сэн бааз бий болгох, хил хязгаа рыг нь бэхжүүлэх, 2017 оноос энэ бүс нут гийг хөгжүүлэх хөтөл бөрийг бүрэн санхүүжүүлэх, энд Оросын явуулах бодлогыг хэрэг жүү лэх ул сын шинэ байгууллага бий болгохыг даалгасан аж. Түүнч лэн Арктикийн Оросын хэсгийн нүүрс устөрөгчийн нөөц арвинтай газ рыг хамгаалахыг үүрэг болгожээ.