АНУын Ерөнхийлөгч Билл Клинтонтой хормойн явдалд орооцолдсондоо харамсаж буйгаа Цагаан ордонд дадлага хийж байсан Моника Левински мэдэгджээ. Уг явдал хоёр талын саналаар үйлдэгдсэн гэж тэрбээр хүлээн зөвшөөрөөд, үүнтэй холбогдуулж олон түмний зүгээс ирсэн до ромжлол, шаналал амьдралынх нь зүг чигийг өөрчилсөн гэж хэлсэн байна. Түүний ярьснаас үзвэл Билл Клинтоныг хамгаалахын тулд Моникаг нохойд барьдаг мод болгосон гэнэ. Амаа хамхиж яв хэмээн Клинтоныхон түүнд мөнгө өгснөөс сүүлийн 10 жилд дуугүй явсан гэсэн бодол хүмүүст байдгийг Моника няцаав. Түүний хэлснээр бол 10 сая доллар өгөх санал тавьсан ч Моника хүлээж аваагүй бололтой. Амиа хорлох бодол мөрдөн байцаагдаж байх үед нь хэд хэдэн удаа төрснийг тэрбээр бас нуусангүй. Клинтон, Левински хоёрын “яв дал” 1998 онд болсон юм. Энэ бүс гүйтэй холбогдож байснаа Клин тон эхлээд үгүйсгэсэн ч сүүлд нь хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүр сэн. АНУын Конгресс Клинтонд ит гэл үзүүлэх эсэх асуудлаар санал хурааж Ерөнхийлөгчөө “аварсан” билээ.