2013 оны найм, арванхоёр дугаар сард цаазлагдсан гэгдээд байгаа Ким Жөн Уны хүргэн ах, түүний гэргий хоёрыг амьд байхыг Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн тоглогч байсан Деннис Родмэн өөрийн нүдээр харсан гэнэ. Тэрбээр энэ оны нэгдүгээр сард Умард Солонгост очсон бөгөөд “цаазлагдсан хүмүүс” түүний хажууд зогсож байсан гэж сурвалжлагчийн асуултад хариулахдаа хэлжээ. Тамирчны үгээр бол Ким Жөн Ун АНУын Ерөнхийлөгч Барак Обаматай уулзаж, Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийн талаар ярилцах хүсэлтэй байдаг бололтой. Родмэн “Умард Солонгос бол энхийг эрхэмлэгч жижигхэн улс. Тэгэхдээ болзошгүй түрэмгийллээс өөрийгөө хамгаалах үүднээс цөмийн зэвсэгтэй болохыг хүсдэг. Хэнийг ч бид бөмбөгдөхгүй гэж Умард Солонгосын удирдагч мэдэгдсэн” гэж ярьсан байна. Түүнээс гадна урьд нь гарын үсэг зурсан гэрээгээ АНУ мөрдвөл түүнтэй хамтарч ажиллахад Умард Солонгос бэлэн гэнэ. Пхеньян америкчуудыг дайснаа гэж үздэггүй гэх бодол Родмэнд төржээ. Деннис Родмэн өнгөрсөн оны хоёрдугаар сард Умард Солонгост анх удаа очиж, удирдагчтай нь танилцан сайн нөхөд болжээ. Умард Солонгосын удирдаг чийн хүргэн ах Чан Сон Тхекийг Аюулаас хамгаалах яамны байранд цаазалсан гэсэн мэдээ түгсэн юм. Түүнийг тус улсын хоёрдугаар хүн гэж нэрлэж, залуу удирдагчийг туршлага суутал нь улс төрийн халамжлан хүмүүжүүлэгч нь гэж үзэж байв. Гэвч яваандаа Чан Сол Тхекийн эрх мэдэл хэтэрч байна гэж Ким Жөн Ун үзэх болжээ.