Украиныг холбооны улс бол гохоор энэ сарын 11нд Донецк, Луганск мужуудад санал асуулга явуулахаар төлөв лөснийг АНУ эрс эсэргүүцэж буйг Төрийн Департаментын албан ёсны төлөөлөгч, хатагтай Жен Псаки мэдэгдэв. Тэрбээр уг санал асуулгыг “хуурамч, хууль бус” гэж нэрлэжээ. Энэ үйлдэл нь Украиныг хуваахад чиглэсэн алхам учраас санал асуулгын дүнг хүлээн зөвшөөрөх улс олдохгүй гэв. Крымийг Украинаас хууль бусаар салгасан явдал Орост давтагдвал, Украины хил рүү цэргийн нэмэгдэл хүч илгээвэл АНУ, Европын холбооны зүгээс хориг арга хэмжээгээ улам чангаруулна гэж Жен Псаки хэлсэн байна. Зэвсэгт хүчин нь өөрийн ард түмнийхээ эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа улсад энэ сарын 25нд Ерөнхийлөгчийн сонгууль явуулах гэж буйг ОХУ ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров гай хаж буйгаа илэрхийлсэн байсан талаар сэтгүүлчид түүнээс сонирхоход “Энэ бол сонгуулийг саатуулах гэсэн Оросын тактикийн нэг илрэл” гэж хариулсан байна.