Хэрэв Төрийн тэргүүнээр сонгогдвол улсыг жолоодох хэрэгт армийг огт оролцуулахгүй гэж Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй Египетийн Батлан хамгаалахын сайд асан Абдель Фаттах Ас-Сиси амлажээ. Түүний хэлс- нээс үзвэл цэргийнхэн түүнийг дэмжээгүй, дэм жих ч үгүй аж. Египетийн арми эх орноо хамгаалах үүргээ л биелүүлнэ, улс төртэй хутгалдахгүй гэж Фельдмаршал мэдэгджээ. Ерөнхийлөгчөөр сонгогдсон то хиол долд эхний үед улс орондоо тогтвортой, аюулгүй байдлыг чухалчлахын зэрэгцээ эдийн засгаа өөд нь татаж, хөгжүүлнэ гэж хэлсэн байна. Амийг нь хөнөөх гэж оролдсон гэж Ас- Сиси ярьжээ. Лалын шашинтнуудыг засгийн эрхээс зайлуулсны дараа буюу өнгөрсөн оны зургадугаар сарын 30-наас хойш хоёр ч удаа ийн оролдсоныг хүчнийхэн илрүүлсэн аж. Мухамед Мурсийг зургадугаар сарын 3-нд огцруулснаас хойш Египетэд дэгдсэн алан хядах ажиллагаа нь сонгуульд нэрээ дэвшүүлэхэд хүргэсэн гэж Фельдмаршал хэлсэн байна. Ийм шийдвэр гаргахдаа хэн нэгэнтэй зөвлөөгүй бөгөөд гэр бүлийнхэн нь эмээж байсан ч нэрээ дэвшүүлэхээс өөр сонголт байхгүй гэдэгт итгүүлсэн гэнэ. Египетийн Ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын 26-27-нд болох юм. Дүнг нь зургадугаар сарын 5-наас хэтрүүлэлгүй олон түмэнд дуулгах ёстой. Эхний шатанд ялагч тодрохгүй бол зургадугаар сарын 16-17-нд сонгуулийн хоёр дахь шатыг явуулж, үр дүнг нь 10 хоногийн дотор тодорхой болгосон байх учиртай. Фельдмаршал Ас-Сиситэй өрсөлдөх хүн ганц байгаа нь социалист Хамдин Саббахи юм байна.