Оросын цэргүүд Дорнод Украины нутаг дэвсгэр рүү нэвтэрч орохгүй гэж Европ дахь НАТО-гийн нэгд сэн зэвсэгт хүчний ерөнхий командлагч Филип Бридлав үзэж байна. Түүний бодлоор бол оросууд энэ нутагт өөрийн зорилгодоо өөр арга замаар хүрэх аж. Салан тусгаарлах хөдөлгөөний үр үндсийг бий болгохын тулд Москва эмх замбараагүй байдал өдөөж, Киевийн эрх баригчдын нэр хүндийг унагаахаар төлөвлөсөн бодлогоо үргэлжлүүлнэ. Славянскийн дэргэд нисдэг тэргүүдийг унагасан “хэргийг” хэн хийсэн байж таарах тухайд дүгнэлт хийхэд одоогоор эрт байна гэж тэр хэлжээ. Өнгөрсөн долоо хоногийн баа -сан гаригт Славянск хотод Украины эрх баригчид хүч хэрэглэсэн үйл ажиллагаа явуулсан бөгөөд тэр үеэр Агаарын цэргийн хүчний хоёр Ми-24 нисдэг тэргийг унагасан юм. Нэгийнх нь нисгэгч амиа алдсан бол нөгөө нисгэгч чухам яасан нь тодорхойгүй байгаа аж. Түүнийг эмнэлэгт аваачсан, дараа нь гэр рүү нь явуулсан гэж ардын сайн дурын цэргийнхэн хэлсэн байдаг. Харин Киевийн эрх баригчид түүнийг олзлогдсон байсныг суллаж авсан гэж даваа гаригт мэдээлжээ.