АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Нигерийн Ерөнхийлөгч Жонатан Гүдлакт хандан “Боко Хараам” бүлэглэлийнхний барьцаанд буй 220 гаруй сурагч охиныг аврах ажиллагаанд Цагаан ордон тусална гэжээ. Тэрбээр Этиопийн нийслэл Аддис Абабад хэлсэн үгэндээ уг хэргийг “уучилшгүй гэмт хэрэг” гэсэн байна. Исламын хэт үзэлт зэвсэгт босогчид өнгөрсөн сарын 15-нд Нигерийн Чибок хот дахь дунд сургуулийн дотуур байрнаас 16-18 насны 276 охиныг хулгайлсан юм. Тэднээс 40 орчим нь зугтаж, гэртээ иржээ. Харин үлдсэн охидыг зэргэлдээх орнуудад аваачин худалдсан байж магадгүй гэсэн таамаг байна.