Афганистанд бороо их орсны улмаас Зүүн хойт нутгийн Бадахшан мужид хөрс гулгаж, олон хүний амь үрэгдсэн учир энэ сарын 4нийг Үндэсний гашуудлын өдөр болгож буйг Ерөнхийлөгч Хамид Карзай зарлав. Энэ өдөр тус улсад болон хилийн чанадад Афганистаны Төрийн далбааг бөхийлгөх юм байна. Мөн өдөр зохион байгуулахаар төлөвлөсөн бүх арга хэмжээг хойшлуулжээ. Хөрс гулссаны ул маас 250300 хүний амь үрэгдсэн байна. Гэх дээ Бадахшан мужийн эрх баригчид энэ тоог 2500гаас давсан гэж үзэж буй аж. 200 байшин байгалийн энэ гамшигт өртөж, 4000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ.