Сүүлийн өдрүүдэд Украины хүчний байгууллагынхан холбооны улс байгуулахыг дэмжигчдийн эсрэг зүүн өмнөд нутагт өргөн хүрээтэй ажиллагаа явуулж, олон хүн амь үрэгдсэн харамсалтай явдал болж байна. Гол үйл явдал Донецк мужийн Славянск, Краматорск, Луганск, Одесс хотод өрнөлөө. Одесс хотод баасан гаригт олныг хамарсан зодоон болсноор тэнд эмх замбараагүй байдал бий болжээ. Үүнийг өдөөгчид нь Харьковоос ирсэн хөлбөмбөгийн хорхойтнууд болон “Барууны секторын” үндсэрхэг үзэлтнүүд, Киевээс ирсэн “өөрийгөө хамгаалах” хүчнийхэн аж. Тэд Одесс хотын гудамжаар явж өдөөн турхирснаар барахгүй ҮЭийн байрыг шатаасан байна. Эцэст нь 50 шахам хүн амиа алдаж, 200 гаруй хүн эмнэлэгт хүргэгджээ. Үүнтэй холбогдуулан Ук раин даяар хоёр өдрийн, Одесс хотод гурван өдрийн гашуудал зарлав. Украины эрх баригчид зүүн өмнөд нутгийнхаа хүн амын эсрэг хүч хэрэглэсний улмаас бямба гаригт Краматорск хотод зургаан хүн амь үрэгджээ. Хөрш Славянск хотод амиа алдсан хүний тоо 15 хүрсэн гэх мэдээ бий. Украиныг холбооны улс болгохыг дэмжигчид Луганск хотын цэргийн шта бын байрыг бямба гаригт эзэлжээ. Энд байсан цэргүүдийг сайн дурынхан хөөн гаргаж, зэвсгийг нь хурааж, “Беркут” хэмээх хүчний дайчдад өгчээ. Энэ дайчид сайн дурынханд тусалсан юм байна. Харьков хотод олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулах, жагсаал цуглаанд иргэдээ оролцохыг өнгөрсөн ням гаригт шүүхийн шийдвэрээр хо риглов. Мөн элдэв өдөөн хатгалгад автахгүй, амгалан байдлаа сахиж байхыг хүссэн аж.