Сураггүй болсон нисэх онгоцтой холбогдуулан лалын шашинт зарим хүнийг Малайзын эрх баригчид байцаасан байна. Нийслэл Куала Лумпур болон Кедах мужид өнгөр сөн долоо хоногт лалын шашинтай 11 хүнийг баривчилжээ. Тэднийг алан хядах ажил лагаанд сэжиглэж байгаа аж. Америк болон Өрнөдийн эрх ашгийн эсрэг үйл ажиллагааг дипломат төлөөлөгчийн газ рууд болон гадаадын хүмүүс очдог газруудад үйлдэхийг нэг гол зо рил гоо болгосон 50 орчим хүнтэй алан хядах байгууллагад тэд харьяалагддаг гэж Малайзын хэвлэлд бичсэн байна. Эдгээр дайчид онгоцыг барьцаалсан байх магадлал өндөр бөгөөд алан хядах энэ бүлэглэлийн талаар дэлгэрэнгүй мэдээ лэл өгөхийг гадаадын мөрдөн байцааг чид шаардаж байгаа хэмээн Малай зын тагнуулын байгууллагын төлөөлөгч хэв лэлийнхэнд хэлсэн гэнэ.