Дунд болон ойрын тусгалт пуу жин устгах тухай хэлэлцээрийг Москва зөрчиж байна гэж АНУ-ын Конгрессийн зарим гишүүн үзэж буй төдийгүй цөмийн зэвсгийг хорогдуулах салбарт Оростой байгуулсан гэрээг дахин хянаж үзэхийг Техас муж улсаас Конгресст сонгогдсон БНН-ын төлөөлөл, Гадаад бод- логын хорооны даргын үүрэг гүйцэтгэгч Тед По санал болгожээ. Крымд Оросын хийж буй үйлдэл, Балти орчмын БНУ-уудын сэтгэл зовниж буйтай уялдуулан тэрбээр ийм санал гаргасан байна. “Оросууд бидний холбоотон ч биш, анд нөхөр ч биш учраас бид түүний үгэнд итгэж болохгүй” гэж Тед По хэлсэн байна. 500-5500 км хол тусах чадалтай, газарт байрлалтай баллистик болон далавчит пуужин үйлдвэрлэх, ашиглахыг хориглосон гэрээг Орос улс биелүүлж буй, эсэх нь бидний сэтгэлийг зовоож байгаа тул энэ асуултыг оросуудад тавиад тодорхой хариу өгөхийг хүлээж байна гэж Төрийн нарийн бичгийн даргын орлогчийн үүрэг гүйцэтгэгч хатагтай Анита Фрид мэдээлэв. Хоёр талын харилцаа түгшүүртэй байгаа ч Стратегийн давшилтын зэвсэглэлийн тухай гэрээг биелүүлэх үүргээ АНУ, ОХУ сахиж байгаа гэж тэрбээр бас мэдэгджээ. Энэ хоёр улс Сирийн химийн зэвсгийг устгах, Ираны цөмийн хөтөлбөрийн хийгээд бусад асууд- лаар хамтран ажиллаж буй юм. Казахстанд бай даг талбайгаас Оросын тал 2000-2500 км хол тусгалтай баллистик пуужин байн байн хөөргөөд байгаа учраас гэрээг зөрчиж байна гэсэн хэл амыг нөгөө тал нь хийгээд байгаа аж. Гэтэл АНУ ч өөрөө Hera хэмээх баллистик пуужинг бай болгон ашиглаж байгаа аж.