Хятадын Шиньжаан-Уйгарын автономит районы засаг захиргааны төв Өрөмчи хотын төмөр замын буудлын хаалганы дэргэд дэлбэрэлт болж гурван хүн амиа алдаж, 80 орчим хүн шархадсан байна. Энэ хэргийг үйлдсэн алан хядагчид хутгаар зэвсэглэсэн байжээ. “Дорнод Туркестаны лалын хөдөлгөөн” гэдэг алан хядагч байгууллага энэ нутагт байдаг талаар Хятадын эрх баригчид нэг бус удаа мэдэгдэж байсан юм. Хятадын Засгийн газрын үзэж буйгаар лалын шашинтай уйгар хүмүүс тус бүс нутагт “ариун дайн” өдөөхийг санаархаж байдаг аж. Хүч хэрэглэх явдал энд байнга гарч байдаг юм байна. Өнгөрсөн оны эцсээр зэвсэгтэй хэсэг хүн Яркен өртөөнд цагдаагийн хэсэг рүү дайрчээ. Тэд есүүл байсны наймыг нь цагдаа нар буудаж устгасан гэнэ. Энэ оны хоёрдугаар сард цагдаагийн ажилтнууд алан хядагчдын эсрэг тусгай ажиллагаа зохион байгуу лах явцад найман хүний амь хохир - сон байна. Алан хядах ажиллагаа үйлдэхээр зэхэж дэлбэрэх төхөө рөмж тавьсан байсан машиныг нь цагдаа нар буудаж орхисноос ийм явдал болсон аж.