АНУ-ын Батлан хамгаалах яамны Тагнуулын газрын захирал, дэслэгч генерал Маик Флинн, түүний нэгдүгээр орлогч Дэвид Шедд нар энэ онд багтаж огцорно гэж Пентагоны албан ёсны төлөөлөгч контр- адмирал Жон Кирби лхагва гаригт зарлав. Флинн, Шедд нар ч энэ талаар байгууллагынхаа хүмүүст мэдэгдсэн гэнэ. Харин огцрох болсны шалтгааныг хэн нь ч хэлсэнгүй. За рим хэвлэлд бичсэнээр удирдах ажлын арга барилд нь хүмүүс сэтгэл дундуур байгаагаас АНУ-ын цэр гийн тагнуулын байгууллагын удирдлага ийм алхам хийхэд хүрсэн бололтой. Уг нь гене рал Флинн 2015 он хүртэл албаа хашина гэж төлөвлөж байжээ. Үндэсний тагнуулын албаны захирал Жеймс Клэпперийн хэлс - нээр тагнуулчдын асар нууц мэ - дээллийг Эдвард Сноу ден ил- чилсэн нь Америкийн таг нуулын бай гууллагад, улсын аюулгүй байдалд маш их хохи рол учруулсан байна. Гол нь Америкийн дайснууд, түүний дотор алан хядагчид үүнээс болж тактикаа өөрчилсөн аж. Жеймс Кэппер өөрөө 2017 оны нэгдүгээр сар хүртэл буюу Барак Обамагийн Ерөнхийлөгчийн бүрэн эрх дуустал огцрох бодолгүй бай - гаа юм байна. Тэрбээр 2010 онд энэ албанд очсон бөгөөд Америкийн таг нуулын 17 байгууллагын үйл ажил лагааг зохицуулж байдаг гэнэ. Америкийн Үндэсний аюулгүй байд лын агентлагийн тэргүүн Кит Александерыг огцруулж буйг бас зарлав. Тэгэхдээ үүнийг Сноудений хэрэгтэй холбоогүй гэж мэдэгдлээ. Түүний оронд вице-адмирал Майкл Рожерсийн нэрийг дэвшүүлжээ.