Эдийн засгийн цар хүрээгээрээ дэлхийд хоёрт ордог БНХАУ энэ оны сүүлч гэхэд АНУ-ыг гүйцэж, худалдан авах чадварын тэнцлээрээ дэлхийн хамгийн том эдийн засагтай улс болно гэж “Блүүмберг” мэдээл лээ. Харин Азийн хөгжиж буй өөр нэгэн том гүрэн болох Энэтхэг улс Японыг ардаа орхиж, гуравт бичигдэх гэнэ. Хятадын эдийн засаг 2011 онд Америкийн эдийн засгийн 87 хувьтай тэнцэж байжээ. Харин энэ тоо 2005 онд дөнгөж 43 хувь байв. Энэтхэгийн хувьд дэлхийн хамгийн том эдийн засагтай орнуудын жагсаалтад 2005 онд 10-т орж байсан ч 2011 онд гуравт “дэвштэлээ” эдийн засгаа өсгөжээ. Гэхдээ ДНБ-ий хэмжээгээрээ эдгээр улс АНУ-ыг гүйцэх эрт байна. Хятадын ДНБ гэхэд л 2012 онд 8.2 их наяд ам.доллар байсан бол Америкийнх хоёр дахин их буюу 16.2 их наяд ам.доллар байв.