Тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Ороын эрх баригчдад хандсан ээлжит мэдэгдэлдээ “Украинтай хил залгаа НАТО-гийн орнууд бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдлыг чухалчлах үүднээс тус улсыг ямар ч үнээр хамаагүй хамгаална” гэжээ. Тэрбээр “ОХУ-ын Зэвсэгт хүчин НАТО-гийн мэдлийн алга дарамхан газарт ч аюул учруулах ёсгүй” гэсэн байна. Зүүн Украин дахь Оросыг дэмжигч зэвсэгт босогчид орон нутгийн засаг захиргааны хэд хэдэн байр луу дахин халдсан нь Ж.Керрийг ийм ширүүн мэдэгдэл хийхэд хүргэжээ. Хариуд нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Украины нутагт Оросын цэргүүд байхгүй гэдгийг баталж байна” хэмээгээд “Элдэв шаардлага тавихын оронд Оросын эсрэг хэрэгжүүлж байгаа хоригийнхоо хор хохирлыг амсахад бэлтгэ” хэмээн барууны орнуудад сануулсан байна.