БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гынь Хе энэ сарын 16-нд живсэн “Севол” хөлөг онгоцны осолтой холбогдуулан ард түмнээсээ албан ёсоор уулчлалт гуйжээ. Тэрбээр төв телевизээр хэлсэн үгэндээ аюул ослоос сэргийлж чадаагүй, аврах ажиллагааг цаг алдаж эхлүүлсэн зэрэгт эрх баригчид буруутай гэсэн байна. Ерөнхийлөгч Пак Гынь Хе уг мэдэгдлийг хийхээсээ өмнө Сөүлийн “Данвон” ахлах сургуульд очиж, ослоор амь үрэгдсэн сурагч дын дурсгалыг хүндэтгэжээ. Хөлгийн ослоор 200 орчим хүн нас барсан нь тогтоогдоод байна. Харин цогцос нь олдоогүй 100 гаруй хүнийг ор сураггүй болсонд тооцож байгаа. Осолтой холбоотойгоор БНСУ-ын Ерөнхий сайд Чан Хун Вонь албан тушаалаасаа огцрохоор болсон юм.