Дотоодын үймээнтэй байгаа Украин улс ОХУ-аас цаашид өндөр өртөгтэй байгалийн хий худалдаж авахгүй гэсэн байр суурьтай байгаа. Украины хямрал эхэлснээс хойш ОХУ тус улсад худалдах байгалийн хийн үнээ хоёр дахин нэмээд бай- гаа юм. Тэгвэл украинчууд Төв Ев- ропоос байгалийн хий худалдаж авахаар Словакийн эрх баригчидтай гэрээ байгуулжээ. Гэрээнд зааснаар Слова кийн нутагт шинээр баригдах дамжуулах хоолойгоор жилд дунд- жаар 10 тэрбум шоо метр хий Украинд хүрэх аж. Украин улс саяхан Германы RWE компанийн хийг Польшийн нут- гаар дамжуулан худалдаж авахаар бол сон. Харин Словакийн нутгаар дамжих байгалийн хийг чухам ямар улс Украинд нийлүүлэх нь тодор- хойгүй байна.