БНАСАУ-ын Зэвсэгт хүчин хоёр Солонгосын усан хилийн ойролцоох маргаантай бүс нутагт цэргийн хээрийн сургуулилалт хийж эхэлжээ. Энэ нь Хойд Солонгосын зүгээс энэ сард хоёр дахиа явуулж буй цэргийн сургуулилалт юм. БНСУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр Умардын цэргүүд Солонгосын хойгийн баруун хэсэгт орших хоёр аралд буугаад байгаа гэнэ. Сургуулилалтын эхэнд буюу орон нутгийн цагаар 14.00 цагийн үед Умардын тал их буугаа туршиж, таван удаа галласан байна. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн долоо хоногт Сөүлд айлчилсан нь Хойд Солонгосын эсэргүүцэлтэй тулгарсан юм. Тус улс цөмийн туршилтад бэлтгэж байж болзошгүй тухай Б.Обамагийн айлчлалын өмнөхөн Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам мэдээлж байв.