Италийн Ерөнхий сайд асан Сильвио Берлускони ингэж хэлж германчуудын уурыг хүргэжээ. Тэрбээр Европын парламентын сонгуульд өрсөлдөж байгаа намынхаа Милан хотод явуулж буй сонгуульт ажилд оролцох үеэрээ дэлхийн II дайны тухай ярьж байгаад ингэж хэлсэн байна. Бодлогогүй үг, үйлдлээсээ болж үргэлж шүүмжлэлд өртөж, хэвлэлийнхний бай болдог С.Берлускони германчуудын дургүйцлийг анх удаа хүргэсэн нь энэ биш юм. Тэрбээр Европын парламентын одоогийн тэргүүн, Германы улстөрч Мартин Шульцийг 2003 онд “хорих лагерийн хуяг баймаар төрхтэй” хэмээж германчуудын дургүйг хүргэж байв. Германы Гэр бүлийн сайд Мануэла Швезиг С.Берлускони “Германы түүх рүү халдлаа” гэсэн бол тус улсын Социалист демократуудын хөдөлгөөн Италийн экс Ерөнхий сайдын үгийг “ой гутам” гэсэн байна.