НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн иргэний дайнд нэр вэгдсэн Сирийн ард иргэдэд хүмүүнлэгийн тусламж хүрэхгүй байгаад сөргөлдөгч талуудыг болон тус улсын хөрш орнуудыг буруутгалаа. Гурав дахь жилдээ үргэлжилж байгаа Сирийн иргэний дайнд 150 мян - га гаруй хүн амь үрэгдэж, олон сая хүн орон гэрээсээ дайжаад байна. Харин үймээн самуунтай бүс нутгуудад байгаа 3.5 сая гаруй хүнд хүмүүнлэгийн тусламж хэрэгтэй гэсэн тооцоог НҮБ-аас гаргажээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хандаж гаргасан мэдэгдэлдээ тус байгууллагын тэргүүн сиричүүдэд хүмүүнлэгийн тусламжийг саадгүй хүргэхэд хандивлагч орнууд мөн илүү анхаарах хэрэгтэйг сануулсан байна. Их Британи, АНУ, Франц зэрэг улс Сирийн Ерөнхийлөгч Башар Аль- Асадын эсрэг шинэ хориг батлахаар ярилцжээ. Харин тэдний саналыг ОХУ эсэргүүцэж байна.