Уран баяжуулалтаа Иран улс таван хувь хүртэл бууруулах ажлаа дуусгав. Ираны цөмийн энергийн байгууллагын тэргүүн Али Акбар Салехийн хэлснээр бол уг ажил энэ сарын 12-нд дуусаж, Иран улс Женевийн хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байна. Тэрбээр Өрнөдтэй байгуулсан гэрээний дагуу бид 200 кг ураны нөөцийнхөө тэн хагасыг усаар шингэлж, үлдсэнийг нь оксид болгож хувиргасан гэж хэлсэн аж.
Бид одоо МАГАТЭ-тэй ямар нэг асуудалгүй боллоо. Өөрөөр хэлбэл, цөмийн салбарт Иран улс үйл ажиллагаа явуулахаа зогсоосон гэж тэр нотлон хэлсэн байна. Үүнтэй холбогдуулж Ираны 450 сая долларыг АНУ царцаагаад байснаа “гэсгээжээ”. Нэг талаас Иран, нөгөө талаас Орос, Англи, Герман, Хятад, Америк, Франц улсууд хэлэлцээ хийж, Иран улс цөмийн хөтөлбөрөө түр зогсоох, тухайлбал 20 хувь хүртэл баяжуулсан уранаа багасгах, хариуд нь энэ улсад тавьсан хоригоо зөөлрүүлэхээр 2013 оны арваннэгдүгээр сард тохиролцсон юм.
Р.ЖАРГАЛАНТ