Дэлхийн олон улс орон, бүс нутгийн тулгамдсан асуудлын нэг нь хар тамхи, мансууруулах бодис, түүнийг хил дамнуулан худалддаг мафийн сүлжээ, гэмт бүлэглэл болоод байгаа билээ. Олон хүний амийг авч, гэмт хэргийн үүр уурхай болж буй энэ бусармаг явдалтай дэлхий нийтээрээ тэмцэж буй ч аалзны тор мэт хэрсэн тул дорвитой үр дүн гараагүй л байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Колумбын цагдаагийнхан, тэнгисийн цэргийн хүчинтэйгээ хамтарч томоохон нэгжлэг хийжээ. Энэ нь мансууруулах бодис наймаалагчдын эсрэг хийсэн тус улсын түүхэн дэх хамгийн том ажиллагаа болсон бөгөөд энэ төрлийн наймаа эрхлэгчдэд хүнд цохилт болсон гэнэ. Нэгжлэгийн үеэр усан онгоцны “Картагена” боомтоос долоон тонн хар тамхи илрүүлж, хэрэгтнүүдийг нь баривчилжээ.
Дээрх хар тамхийг ханборгоцой худалддаг хүмүүс нууцаар хил нэвтрүүлэхийг оролдсон аж.
Г.АРИУНЦАЦРАЛ