АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама одоогийн Конгрессийг Америкийн орчин цагийн түүхэн дэх хамгийн үр бүтээмжгүй, эв нэгдэлгүй парламент гэжээ.
Хөдөлмөрийн хөлсний дундаж хэмжээ эрэгтэй, эмэгтэйчүүдийн дунд ялгаатай байгааг өөрчлөхийн тулд Ардчилсан намаас өргөн барьсан хуулийн төслийг Сенат дахь бүгд найрамдахчууд дэмжээгүй, өөрийнх нь санаачилсан Цагаачлалын тухай шинэ хууль одоо хүртэл батлагдаагүй зэрэг нь түүнийг ингэж хэлэхэд хүргэжээ.
Харин Бүгд найрамдах нам Б.Обамагийн байр суурийг хэт улстөржсөн хэмээгээд Ардчилсан намынхны хэлээд байгаа цалингийн ялгаварлал Америк оронд олон жилийн өмнө үгүй болсон гэсэн байна.