Украиныг улс төрийн хямралаас гарахад нь Европын холбооны шинжээчдийн бүлэг дэмжлэг үзүүлж оновчтой шийдвэр гаргах гэнэ. Энэ бүлэгт хэдэн арван хүн орж буй бөгөөд Украины эрх баригчдад хамгийн чухал болоод байгаа тусламжийг тодорхойлж, зохицуулах аж. Улс төр, эдийн засгийн байдлаа тогтворжуулж, өөрчлөлт хийхэд нь энэ бүлэг дэмжлэг үзүүлэх юм байна.
Нэгэн эх сурвалжийн өгүүлснээс үзвэл Европын комиссын хуралдаанаар Украин дахь байдлыг төдийг үй Молдав, Гүржид тусламж үзүүлэх арга замын асуудлыг ч ярилцах аж. Ирэх долоо хоногт Орос, АНУ, Украины Гадаад хэргийн сайд нар болон Европын холбооны Гадаад хэргийн дээд төлөөлөгч Кэтрин Эштон нар уулзаж Украины байдлыг хэлэлцэхээр төлөвлөж байна.