Италийн Ерөнхий сайд байсан Сильвио Берлускони татвар төлөөгүйн улмаас шийтгэл хүлээж, настнуудыг асрах газарт ажиллах болсон байна. Ийм саналыг Италийн Засгийн газраас шүүхэд тавьсан аж. Берлускони мөн ийм хэргийн улмаас өмнө нь дөрвөн жил шоронд хоригдох ял авсан юм. Берлускони өршөөлд хамрагдаж, энэ ялыг нэг жил хорих болгож хөнгөрүүлсэн юм. Гэвч уг ялыг эдлүүлээг үй байгаа.
Түүний нас өндөр болж өнгөрсөн оны есдүгээр сард 77 хүрсэн учраас шоронд хорих ялыг нь олон нийтийн ажлаар сольсон юм. Шүүх өнөөдөр эцсийн шийдвэрээ гаргах ёстой. Берлускони настнуудыг асрах газарт долоо хоногт нэг удаа очиж бусад үед нь гэрийн хорионд байх юм. Хэрэв тэрбээр үлгэр жишээ байвал шийтгэлийн хугацааг есөн сар болтол хорогдуулах боломжтой юм байна.