Холбооны бүгд найрамдах Нигери улс ДНБ-ийхээ хэмжээгээр ӨАБНУ-ыг гүйцэж, Африк тивийн хамгийн том эдийн засагтай орон болжээ. Тус улсын эдийн засагт өмнө нь хувь нэмэр оруулж байгаагүй харилцаа холбоо, мэдээллийн технологи, хөгжим, цахим худалдаа, кино үйлдвэрлэл зэрэг салбар өдгөө хэдэн сая ам.доллар эргэлд үүлдэг томоохон салбар болж хөгжсөн нь ДНБ-ий хэмжээ өсөх өд хамгийн их түлхэц болсон аж.
Тус улсын ДНБ өнгөрөгч онд 80.3 их наяд найра буюу 509.9 тэрбум ам.долларт хүрсэн байна. Харин эдийн засгаараа тивдээ тэрг үүлж байсан Өмнөд Африк улсын ДНБ өнгөрөгч оны сүүлчээр ерд өө 370 тэрбум ам.доллар байжээ. Гэхдээ Нигери улсын 170 сая хүний ахуй амьдрал дээрдээгүй гэж ажиглагчид үздэг. Тиймээс тус улсын эдийн засгийн өсөлтийг иргэдийн худалдан авах чадвар сайжирсных биш, харин хүн амын тоо өссөнтэй холбон тайлбарлаж байна.
Нигери Африкийн хамгийн олон хүнтэй улс бөгөөд хүн амынхаа тоогоор дэлхийд долоод жагсдаг. Мөн хөгжиж буй орнуудын “Дараагийн 11” бүлгэмийн гишүүн, 2050 он гэхэд дэлхийг тэргүүлэх “Топ 20” гэгддэг орны нэг юм.