Риденаурын “Үнэний төлөө” шагналыг Америкийн тусгай албанд ажиллаж байсан Эдвард Сноуден хүртэв. Мөн нууц материалуудыг олны хүртээл болгоход түүнд тусалсан найруулагч, сэтгүүлч Лаура Пойтрест энэ шагналыг бас олгожээ.
Вьетнамын дайнд оролцож явсан, ээдрээтэй хэрэг явдлыг эрэн сурвалжилж нэрд гарсан сэтгүүлч Рон Риденаурын дурсгалд зориулсан энэ шагналыг Үндэстний хүрээлэн, Фертелийн сан санаачлан бий болгожээ.
Уг шагнал “Үнэний төлөө”, “Эр зоригийн төлөө”, “Шилдэг ном”, “Шилдэг баримтат кино” гэсэн дөрвөн төрөлтэй юм. Энэ шагналыг АНУ-ын 39 дэх Ерөнхийлөгч Жимми Картер, сэтгүүлч Глория Стайнем, Энтони Шадид нар хүртэж байсан бөгөөд эхнийхийг нь 2004 онд гардуулсан байна.
Шүүгчдийн нэг болох Даниэль Брайан “Пойтресийн гавьяаг дутуу үнэллээ. Лаура байгаагүй бол бид Сноудений нэрийг мэдэхгүй байсан. Гэхдээ ийн хэлж буй нь Америкийн үндэсний аюулгүй байдлын агентлагийн үйл ажиллагааг Сноуден илчилснээр төрийн бодлогыг жирийн хүмүүс бодож тунгаахад асар их нөлөө үзүүлснийг үгүйсгэж буй юм биш” гэж хэлжээ.