ОХУ-ын талыг баримтлагчид болон Украины орос гаралтай иргэд тус улсын зүүн хэсэгт орших Донецк, Луганск, Харьков хотод жагсаал, цуглаан зохион байгуулжээ. Жагсагчид орос иргэд олноороо суурьшдаг зүүн Украины бүс нутгуудад ОХУ-д нэгтгэх, эсэх асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулахыг шаардсан байна. Луганск, Харьков хотод жагсаал эмх замбараагүй байдалд хүрч, цагдаа нар жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашигласан бол Донецк хотод жагсагчид хотын захиргааны байрыг эзэлж, орой дээр нь ОХУ-ын төрийн далбааг хүртэл хатгажээ. Украины төрийн тэргүүний үүргийг түр гүйцэтгэгч, парламентын дарга Александр Турчинов шуурхай хуралдаан зохион байгуулж, жагсагчдыг салан тусгаарлагчид, В.Путин, В.Янукович нарын хөл, гар гэсэн байна. Тэрбээр эмх замбараагүй байдлаас болж Литвийн нийслэлд болох Европын парламентын спикерүүдийн уулзалтад оролцохоо больж, айлчлалаа цуцалжээ.
Украины зүүн нутагт иймэрхүү жагсаал, цуглаан анх удаа болсон нь энэ биш юм. ОХУ Крымийн хойгт цэргээ оруулж, тус бүс нутгийг Украинаас Орост шилжүүлэх талаар ярьж эхлэх үеэс дээрх хотуудад Оросын талыг баримтлагчид бараг өдөр алгасалг үй жагсаж байв. Харин энэ удаагийнх нэг хотод л 2000 гаруй хүн жагссан, ихээхэн зохион байгуулалттай байснаараа онцлог юм. Энэ нь Киевийн шинэ эрх баригчдыг сандаргаж байна. Тэд Москвагийн зүгээс жагсаал, цуглааныг зохион байгуулсан хэмээн сэрдэж буй ч Кремлийн албаныхан Украины орос иргэдийг хувь заяагаа өөрсдөө шийдэх бүрэн эрхтэй гэхээс өөр байр суурь илэрхийлээг үй байна. ОХУ-ын эрх баригчид тавдугаар сарын 25-наас өмнө буюу Украины Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө тус улсын шинэ Засгийн газартай ямар нэг тохиролцоонд хүрэхийг эрмэлзэж байгаа. Үгүй бол Украинд улс төрийн тодорхойгүй байдал даамжирч, нутгийн зүүн хэсэг Киевийн хяналтаас гарч болзошгүй. Тэгвэл В.Путин орос иргэдийг хамгаалах, хүмүүнлэгийн хямралаас сэргийлэх нэрийдлээр зүүн Украин руу цэрэг оруулж магадг үй гэж ажиглагчид үзжээ.
Зүүн Украины байдал хурцдахтай хамт Орос, Украины хийн зөрчил мөн даамжрах төл өвтэй байна. Украины түр Засгийн газрын тэргүүн Арсений Яценюк өнгөрс өн амралтын өдөр Оросын байгалийн хийг өндөр үнээр худалдаж авахгүй гэж мэдэгдсэн нь Москвагийн эсэргүүцэлтэй тулгарсан. Оросын албаныхан Украинд худалдах байгалийн хийн үнээ өнгөрсөн долоо хоногт 1000 шоо метр тутамд 268 ам.доллараас 485.50 ам.доллар болгож нэмсэн юм.
Г.ЛХАГВА