Рига хотод хуралдсан НАТО-гийн Парламентын Ассамблей ОХУ-ын Холбооны Хуралтай тогтоосон хамтын ажиллагаагаа зогсоох шийдвэр гаргав. Тус байгууллага дахь Латвийн төлөөлөгчдийн тэргүүн Оярс Калниньшийн хэлснээс үзвэл, энэ Парламентын Ассамблей нь Парламент хоорондын байгууллага бөгөөд бие даасан үйл ажиллагаа явуулдаг учраас НАТО-гийн байр суурийг харгалзалгүй шийдвэр гаргадаг гэнэ.
Украинд бий болсон хямралтай холбогдуулж Оростой хэрэгжүүлж байгаа иргэний хийгээд цэргийн бүхий л хамтын ажиллагаагаа зогсоож буйгаа НАТО энэ сарын 1-нд зарласан юм. Түүнчлэн Афганистаны асуудлаар Оростой хамтран ажиллах төслүүдээ зургадугаар сар хүртэл түр зогсоосон. Энэ бүхэнтэй холбогдуулж зөвлөлдөхөөр НАТО-д ажиллаж буй өөрийн цэргийн гол төлөөлөгч хурандаа генерал Валерий Евневичийг ОХУ-ын Засгийн газар Москвад дуудаж аваачсан.
Нөхцөл байдлыг зохиомлоор хурцатгах бодлого явуулах нь бидний сонголт биш ч НАТО-той урьдынх шигээ цэргийн салбарт хамтран ажиллах боломж байгаа нь харагдахг үй байна гэж ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд Анатолий Антонов хэлсэн байна.