Британийн бизнесмэн Шон Дейлийн амь насанд халдах үйлдлийг зохион байгуулсан хэмээн Бишкек хотын шүүх үзэж Кыргыз улсын Ерөнхийлөгч байсан Курманбек Бакиевт 25 жил хорих ял оноожээ. Энэ хэрэгт холбогдуулан Ерөнхийлөгч асны ах, Төрийн хамгаалалтын албыг толгойлж байсан Жаныбек Бакиев, Үндэсний аюулгүй байдлын хороог тэргүүлж байсан хүү Максим нарыг насаар нь шоронд хорихоор болжээ. Анхны гэргийгээс нь төрсөн хүү Марат нь 20 жил колонид хоригдох ял авсан байна. 80 тонн алтны нөөцтэй гэж тогтоосон ордод хяналтаа тогтоохын тулд дээрх хэргийг үйлдсэн гэж мөрдөн байцаалтаар тогтоосон аж.
Уг ордын лицензийг Английн “Oxus Gold” компани эзэмшиж байж. Гэхдээ тэнд барих үйлдвэрийг 50:50 хувийн хөрөнгөөр байгуулахыг тус компани Кыргызийн төрд санал болгосон ч зөвшөөрсөнгүй. Бизнесмэн Дейлийн амийг хороохыг Курманбек Бакиев санал болгосон аж. Энэ гэмт хэргийг 2006 оны долдугаар сарын 7-нд үйлджээ. Үл мэдэх хүн Дейлийг гар буугаар хэд хэдэн удаа буудсан ч амьд мэнд үлдэж Кыргызээс явжээ.
Курманбек Бакиев 2005 оноос Ерөнхийлөгчөөр ажилласан бөгөөд 2010 оны дөрөвдүгээр сард төрийн эргэлт болж тэрбээр Ерөнхийлөгчийн нь урьснаар Беларуст очиж толгой хоргодсон юм.
Р.ЖАРГАЛАНТ