2014 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Оросын тамирчдын оролцох эрхийг хасах бодолгүй байгаагаа Дэлхийн хөлбөмбөгийн холбооны ерөнхий нөрийн бичгийн дарга Жерам Вальке АНУ-ын Сенатын гишүүдэд илгээсэн захидалдаа илэрхийлсэн байна. БННамаас сонгогдсон Сенатын гишүүн Марк Керк, Дэн Коутс нар энэ онд Бразилд болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Оросын багийг оролцохыг хориглож, улмаар 2018 онд уг тэмцээнийг Орост зохион байгуулахыг болиулахыг санал болгоод байсан юм.
Валькегийн хэлснээр бол тухайн орны удирдлагын үйл ажиллагааны төлөө үндэсний шигшээ баг нь хариуцлага хүлээх ёсгүй аж. Үүний хариуд Дэн Коутс мэдэгдэхдээ, Украинд бий болсон улс төрийн хямрал, Крымийг өөртөө нэгтгэх шийдвэр гаргасны учир Орост хариуцлага хүлээлгэхээс татгалзсанаараа Дэлхийн хөлб өмбөгийн холбоо өөрийн түүхийг үгүйсгэж байна гэж хэлээд, Балканы дайны үед улс орон нь хүний эрхийн эсрэг байр суурьтай байснаас 1992 оны Европын аварга шалгаруулах, 1994 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Югославын хөлбөмбөгийн шигшээ багийг оролцуулаагүйг тэрбээр сануулжээ.