ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев Крымийн хойгт албан ёсны айлчлал хийж байна. Крымчүүд өнгөрсөн сарын 16-нд болсон бүх нийтийн санал асуулгаар ОХУ-д нэгдэхийг дэмжиж, Украинаас тусгаар тогтносноос хойш тус бүс нутагт айлчилсан Кремлийн хамгийн өндөр дээд албаны хүн болж байна.
Д.Медведев Крымийн автономит бүгд найрамдах улсын албаныхантай Севастополь хотод уулзаж, тус бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн талаар санал солилцох гэнэ. Түүнийг Оросын Засгийн газрын хэд хэдэн гишүүн болон тус улсын бизнес эрхлэгчид дагалдаж яваа аж.