Куала-Лумпураас Бээжинг чиглэн явах замдаа ор сураггүй алга болсон Малайзын иргэний агаарын тээврийн МH370 онгоцыг эрж хайх ажиллагаа дөрөв дэх долоо хоногтойгоо золгов. Онгоцыг эрэн хайх ажлыг одоо Хятад, Малайзын Онцгой байдлын албаныхнаас гадна Австралийн тал голлон хариуцаж байна. Учир нь хиймэл дагуулын мэдээллээр онгоцыг Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт буюу Австралийн эргээс 2500 км-ийн зайд осолдсон гэж үзсэн билээ.
Австралийн Ерөнхий сайд Тони Элботт эрлийн ажилд хугацаа тогтоохгүй, хэчнээн ч удсан хамаагүй онгоцны ул мөрийг заавал олно гэж мэдэгдэв. Тэрбээр мөн Хятад, Малайзын албаныхантай зөвшилцс өний дүнд Австрали, АНУ-ын шинжээчдийг онгоцны хар хайрцагны эрлийн ажилд татан оролцуулахаар болжээ. Онгоцны хар хайрцагны зай 30 хоногийн л настай байдаг тул эрлийн ажлыг яаравчлахгүй бол цаашид ул мөр олох найдваргүй болно гэж эрлийн багийнхан эмээж байна. Онгоцонд 239 хүн явсан юм.