Өнгөрсөн ням гаригийн шөнө Крымд цагийн зүүг хоёр тоогоор урагшлуулж Москвагийн цагтай тааруулав. Ингэснээр ямар нэг түвэг бэрхшээл учрахгүй гэж эндхийн эрх баригчид үзэж буй юм байна. Крымийн автономит БНУ-ын Ерөнхий сайдын орлогч Рустам Темиргалиевын хэлснээс үзвэл цагийн ийм шилжилт хийхэд эндхийн үйлдвэр, аж ахуйн газрууд эртнээс бэлтгэжээ.
Тус хойгт байдаг, олон түмэн хамгийн сайн мэдэх Симферополийн галт тэрэгний буудлын цамхаг дээрх цагийг мөн хоёр цагаар урагшлуулжээ. Энэ үед тэнд нэлээд хүн цугларсан, Оросын далбааг барьсан байв.
Энд Крымийн Ерөнхий сайд Сергей Аксенов үг хэлж, “гэртээ буцаж ирсэн”, “зөв цаг баримтлах болсонд” баяр хүргэжээ. Севастополь хотынхон ч цагаа бас Москвагийнхтай тааруулжээ.
Р.ЖАРГАЛАНТ