Крымд ОХУ-ын явуулж буй үйл ажиллагааны эсрэг АНУ тэргүүтэй 40 улс НҮБ-д өргөдөл гаргасан аж. Тус хойгийн орос хэлээр ярьдаг хүн амын эрхийг зөрчсөн талаар ямар нэг баримт нотолгоо байхгүй гэж уг өргөдөлд дурдсан байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогчийн туслах Пола Шиффер Хүний эрхийн зөвлөлийн хуралдаан дээр мэдэгдэхдээ Крымд Оросын явуулж буй үйл ажиллагаа нь аливаа улсын тусгаар тогтнолыг хүндэтгэх тухай НҮБын дүрмийн заалтыг зөрчсөн гэж хэлсэн байна.
Крымд хүний эрхийг зөрчиж буй тохиолдлуудыг “даруй, бүрэн хэмжээгээр, хараат бусаар мөрдөн шалгах” тухай НҮБ-ын Хүний эрхийн асуудлаарх дээд комиссар Нави Пилаины гаргасан саналыг АНУ болон түүнтэй нэгдэгч орнууд дэмжиж буйг Төрийн департаментын төлөөлөгчид онцолжээ.
Р.ЖАРГАЛАНТ