Тэрбээр 2007 оны арванхоёрдугаар сараас 2010 оны гуравдугаар сард Украин улсын Ерөнхий сайдын орлогч байв. 2008 онд нийслэл Киев хотын захирагчийн суудалд өрсөлдөөд, авсан саналын тоогоор гуравдугаарт орсон байна. Засгийн газрын тэргүүн Юлия Тимошенкогийн хамтран зүтгэгч “Батькивщина” намын даргын орлогч, Тимошенкогийн Эвслийн нэг удирдагч юм. 2007 оны тавдугаар сараас арваннэгдүгээр сард Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн даргын нэгдүгээр орлогчоор ажиллалаа. 2005 оны хоёроос есдүгээр сард Украины Аюулгүй байдлын албыг тэргүүллээ. 1998 оноос Дээд Радын депутатаар нэг бус удаа сонгогдов. Энэ бол одоогоор Украины Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэж буй, 2014 оны хоёрдугаар сарын 22-ноос Украины Дээд Радын даргаар ажиллаж байгаа Александр Валентинович Турчиновын тухай өгүүлж буй хэрэг юм. Тэрбээр эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор бөгөөд авлига, сүүдрийн эдийн засгийн судалгаанд зориулж шинжлэх ухааны олон зуун бүтээл туурвисан хүн аж.
Александр Валентинович Турчинов 1964 онд Украин улсын төв-Днепропетровск хотод төрсөн байна. Дунд сургууль төгсөн комбинатад ажиллаж байгаад хожим нь Днепропетровскийн металлургийн дээд сургууль дүүргэжээ. 1987 онд тэрбээр районы залуучуудын байгууллагын нарийн бичгийн дарга болжээ. Энэ чиглэлээр ажилласаар мужийн комсомолын хорооны суртал, ухуулгын хэлтсийн эрхлэгч болсон байна. Зарим эх сурвалжаас үзвэл, Турчинов тухайн үед үйл ажиллагаагаа эхэлж байсан бизнесмен Юлия Тимошенкод ихээхэн дэмжлэг үзүүлж байжээ.
1990 онд Турчинов “УНА-пресс АНН” агентлагийн Украины салбарын ерөнхий редактор болов. 1991 оноос олон улсын харилцаа, эдийн засаг, улс төр, эрх зүйн хүрээлэнгийн, 1992 оноос Днепропетровск мужийн Үйлдвэрлэлийг улсын хийгээд монополь биш болгох хорооны даргаар ажиллажээ. Тэрбээр 1993 онд Украины Засгийн газрын тэргүүн Леонид Кучмагийн эдийн засгийн бодлогын зөвлөх бөг өөд Үйлдвэрлэл эрхлэгч, бизнесменүүдийн асуудал эрхэлсэн холбооны ерөнхийлөгчөөр ажиллах болсон байна. Леонид Кучмаг 1993 оны есдүгээр сард Ерөнхий сайдын албанаас огцорсноос хойш Турчинов Эдийн засгийн өөрчлөлтийн хүрээлэнгийн захирал, Украины Үндэсний ШУА-ийн Оросын сүүдрийн эдийн засгийг судлах лабораторийн эрхлэгчээр ажилласан байна. 1993 онд тэрбээр Украины Засгийн газрын тэргүүн Леонид Кучмагийн макро эдийн засгийн асуудал эрхэлсэн зөвлөх болжээ.
1995 онд дэд эрдэмтний зэрэг хамгаалав. Ардын депутат Павел Лазаренко тэр хоёрыг Бүх Украины шинэ нам байгуулсан гэж үздэг. Уг намынхаа улс төр-эдийн засгийн зөвлөлийг 1993 оноос толгойлох болсон байна. Тус намыг Лазаренко удирдах болсноор Турчинов намынхаа зохицуулах зөвлөлийг тэргүүлэх болжээ. Юлия Тимошенкогийн удирдсан сүүдрийн Засгийн газарт Турчинов Эдийн засгийн сайдын алба хаших болсон байна.
Турчинов, Тимошенко нар 1998 онд намынхаа нэрсийн жагсаалтаар депутат болжээ. 1999 онд Тимошенког Ерөнхий сайдын орлогч болоход Турчинов Парламентын төсвийн Байнгын хороог тэрг үүлж байв. Тухайн онд “Громада” намын дарга Лазаренкогийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэж, АНУ-д түүнийг баривчилсны дараа Турчинов, Тимошенко нар нам дахь удирдах албан тушаалаа орхисон байна. 1999 оны гуравдугаар сард тэд “Громада” намын бүрэлдэхүүнээс гарчээ. Турчинов тэр ондоо “Батькивщина” намын тэргүүн Тимошенкогийн орлогч болсон байна.
2002 онд Юлия Тимошенко, Турчинов нар намын нэрсийн жагсаалтаар Дээд Радын депутат болов. Турчиновыг хэвлэл үүд Украины ардчилсан сөрөг хүчнийг үүсгэн байгуулагч, Үндэстнээ аврах чуулганыг үндэслэгч хэмээн нэрлэх боллоо. Юлия Тимошенкогийн эвслийн гишүүн Турчинов, Степан Хмара нарыг эрүүгийн хэрэгт татах зөвшөөр өл өгөхийг хүсэж, Дээд Радад Украины ерөнхий прокурорын байгууллага ханджээ. Ерөнхий прокурорын орлогч Виктор Шокины үгээр бол Турчинов, Хмара нар хүмүүсийг доромжилж, зодсон аж. Энэ сэдлэгийг Турчинов өдөөн хатгалга гэж нэрлэсэн төдийгүй Ерөнхий прокурорын газрын хүсэлтийг ёсоор болгохоос Парламент татгалзсан байна.
2004 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Турчинов нэр дэвшигч Виктор Юшенкогийн сонгуулийн штабын даргын нэгд үгээр орлогч нь байв. Турчинов Донецк, Днепропетровск, Луганск, Кировоград, Сум, Волынын тойргийн сонгуулийн хороог хариуцаж байлаа. Энэ сонгуульд Виктор Януковичийг Ющенко ялсан юм.
2005 оны хоёрдугаар сарын эхээр Турчиновыг Украины Аюулгүй байдлын албаны даргаар томилов. Тимошенкогийн Засгийн газар огцорч буйг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж Турчинов 2005 оны есдүгээр сарын эхээр энэ албыг орхилоо. Энэ оны намар Юлия Тимошенкогийн сонгуулийн штабыг Турчинов удирдаж, 2006 оны Парламентын сонгуулиар намын нэрсийн жагсаалтаар депутат болов. Дээд Радыг хүчин төгөлдөр бус, Үндсэн хуулийн эсрэг шийдвэр гаргаад байна гэж үзэн Ерөнхийл өгч Ющенко түүний бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө зогсоосон шийдвэрийг 2007 оны дөрөвдүгээр сарын эхээр гаргалаа. Турчинов тавдугаар сард Украины Үндэсний аюулг үй байдал, батлан хамгаалахын зөвлөлийн нарийн бичгийн даргын орлогчоор томилогдов.
Парламентын ээлжит бус сонгуулийг 2007 оны есдүгээр сарын 30-нд хийхээр Ющенко, Мороз, Янукович нар тохиров. Юлия Тимошенкогийн сонгуулийн штабыг Турчинов толгойллоо. Энэ сонгуульд Юлиягийн эвсэл хоёрдугаар байрт орж, өөр нэг эвсэлтэй нэгдэн Парламентад олонх болох боломжтой болсон юм. Дээд Радын депутат болсон Турчинов Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөлийн нарийн бичгийн даргын нэгдүгээр орлогчийн албаа орхив. 2007 оны арваннэгдүгээр сард “Манай Украин-Ардын өөрийг өө хамгаалах” болон Юлия Тимошенкогийн ардчилсан эвсэл бий болж, Тимошенког Ерөнхий сайдын албан тушаалд дэвш үүлэв. Ийнхүү 2007 оны арванхоёрдугаар сарын 18- наас Юлия Тимошенко Засгийн газрыг тэргүүллээ. Турчинов Ерөнхий сайдын нэгдүгээр орлогчийн суудалд очив. Киев хотын захирагч Леонид Черновецкийг албан тушаалаас нь огцруулахыг хүсэж Тимошенкогийн танхим Ерөнхийлөгч Ющенкод хандав. 2008 оны гуравдугаар сарын 12- ны орой Ющенкогийн тушаалаар Черновецкийг Киев хотын захирагчийн албанаас чөлөөлжээ. Ингээд мөн оны дөрөвдүгээр сард Турчиновыг Киев хотын захирагчийн албанд Юлия Тимошенкогийн эвсэл дэвшүүлэв. Энэ сонгуульд оролцох болсон шалтгаанаа Турчинов “Юлия Тимошенкогийн эвсэл авлигыг даван туулах зорилтыг шийдвэрлэж чадах байсан” гэж хэлсэн байдаг. Киев хотын захирагчид өрсөлдөх нэр дэвшигчдийг бүртгэж дуусахад 70 хүн нэрээ дэвшүүлсэн байв. Гэлээ ч Черновецкий, Турчинов, боксчин Виталий Кличко гурвыг хамгийн магадлалтай өрсөлдөгч гэж эхнээсээ л үзэж байв. Сонгуулийн өмнөх сурталчилгааны ажлын явцыг ажиглаж байсан улстөрч, шинжээчид тус улсын түүхэнд хамгийн бохир, хамгийн өндөр өртөгтэй кампанит ажил болж байна гэж үзэж байлаа.
Уг сонгууль 2008 оны тавдугаар сарын 25-нд болсон юм. Тав хоногийн дараа Сонгуулийн комиссын хийсэн мэдээллээр бол 37.5 хувийн санал авсан Черновецкий ялалт байгуулж, 18.76 хувийн санал авч Турчинов удаалсан байлаа. Виталий Кличко 17.63 хувийн санал авч гуравт орсон байна.
2010 онд Украинд Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болов. Хоёрын даваанд Тимошенко Бүс нутгуудын намын тэрг үүн Виктор Януковичид ялагдлаа. Гуравдугаар сард Тимошенко Ерөнхий сайдын албанаасаа огцров. Танхимынх нь бүх гишүүн ажлаа өгсний дотор Турчинов ч оржээ. Үндсэн хуульд зааснаар Засгийн газар огцорсон ч шинэ Кабинет бүрэлдтэл хуучин гишүүд нь үүрэг гүйцэтгэж байх ёстой ч Тимошенко амралтаа авахаар шийдсэн учир Засгийн газрыг түр тэрг үүлэх үүрэг Ерөнхий сайдын нэгдүгээр орлогчийн үүрэг гүйцэтгэгч Турчиновт тохоогджээ. Николай Азаровын тэргүүлсэн шинэ танхимын бүрэлдэхүүн батлагдсанаар 2010 оны гуравдугаар сарын 11-нд Николай Турчинов огцорсон аж.
Тэрбээр “Батькивщина” намын үндэс суурин дээр бий болсон Украины нэгдсэн сөрөг хүчний сонгуулийн төв штабын удирдагчаар 2012 оны дөрөвдүгээр сарын 23-нд томилогдов. 2012 оны аравдугаар сарын 28-нд хийхээр төлөвлөсөн Парламентын сонгуульд нэгдсэн сөрөг хүчний нэрсийн жагсаалтад Турчинов дөрөвдүгээрт бичигдэв. Ээлжит сонгуулийн дүн гарахад сонгогчдын 99- 95 хувь нь санал хураахад оролцож, “Батькивщина” нам авсан саналын тоогоор Бүс нутгуудын намын дараа орсон байжээ.
Николай Турчинов Украины бусад иргэнтэй харьцуулбал өөрийгөө баян хүн гэж үздэг. Тэрбээр депутатын цалин болон эрдэм судлалын ажлынхаа шагналаар амь зуудаг аж. Тэгэхдээ “Эдийн засгийн өөрчлөлтийн хүрээлэн”, “XXI зууны мэдээллийн технологи”, “Фармакор”, “ЗЕТ”, “Европ- икс”, “Вечерние вести” сонины редакц зэрэгт хувьцаатай юм байна. Турчинов “Бүс нутгуудын упирдагчид” хэмээх Бүх Украины шагнал авсан бөг өөд авлигын үүсэл, сүүдрийн эдийн засгийн асуудлаар эрдэм шинжилгээний олон бүтээл туурвижээ. Тэр ч бүү хэл 2004 онд “Айдсын хий үзэгдэл” хэмээх гурамсан зохиол бичсэн байна.
Р.ЖАРГАЛАНТ