Украинд 1.5 тэрбум ам.долларын тусламж үзүүлэх шийдвэрийг Японы Засгийн газар гаргасныг Ерөнхий сайд Шинзо Абэ нь Гаага хотод аж үйлдвэр хөгжсөн долоон орны удирдагчидтай сэтгүүлчдийг уулзах үеэр мэдэгдэв.Украин дахь байдал бүс нутгаас давсан цар хүрээтэй юм. Манай байр суурь "долоо"-гийн гишүүн орнуудын зүгээс өндөр үнэлэмж авлаа. Бид энэ бүлгийг дотоодод бодлогоо уялдуулах ажлыг хүчтэй болгохоор төлөвлөж байна" гэж Абэ хэлжээ. Украины Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэж байгаа Игорь Тенюх албан тушаалаасаа удахгүй огцорно гэж" Батькивщина намаас сонгогдсон депутат мэдээлсэн байна. Тэр депутат нэрээ хэлэхийг хүссэнгүй.
Тенюхийн нэгдүгээр орлогчоор хоёр хоногийн өмнө томилогдсон Богдан Буца энэ суудлыг эзлэх бололтой. Тенюх Крымд байгаа бүх командлагчтай холбоотой байгаа, тэд эцсээ хүртэл үнэнч байх болно гэсэн үгээр "цатган" хоёр долоо хоногийн турш Украины удирдлагыг үндсэндээ мэдээлэлгүй байлгасан аж. Гэтэл Украины армийн ерөнхий штабын удирдлагаас хэн нь ч Крымийн хойг дээр байгаа цэргийн ангиудын дарга нартай хэл амаа авалцах гэж сүүлийн хоёр долоо хоногт оролдоогүй юм байна Тенюхийн үйл ажиллагааг Украины удирдлагын хамгийн дээд түвшинд "урвалт" гэж үзсэн гэнэ. Түүний зэрэгцээ Тенюхийн тушаалыг Крымд байгаа төдийгүй Украины нутаг дэвсгэр дээр буй анги салбаруудын командлагчид биелүүлэхээс татгалзсан аж.
Буцыг томилсноор гол суудлуудыг нь одоо хэр нь Украины "орос" бүс нутгаас гаралтай хүмүүс эзэлж буй Батлан хамгаалах яам, бүхэлдээ "барууны" хүчний удирдагч Дмитрий Ярощийн хяналтад байгаа үндэсний гварди хоёрын хоорондох нэн хурц зөрчлийг арилгах боломж олдоно гэж үзэж буй юм байна.