Хятадын эсрэг АНУ аж үйлдвэрийн тагнуулын ажиллагаа явуулаагүй гэдэгт БНХАУ-ын дарга Си Зиньпинийг итгүүлэхийг АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама оролдсон аж. Цөмийн аюулгүй байдлын асуудлаар Гаага хотод болж буй дээд хэмжээний уулзалтад оролцохоор ирсэн Б.Обамаг дагалдан яваа түүний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах Бен Родс сэтгүүлчдэд мэдээлснээс ийм дүгнэлт хийж болохоор байна.
Хятадын теле харилцааны Huawei Technologies компанийн бүтээгдэхүүнээр дамжуулан тагнах ажиллагаа үйлдэхээр цахим тагнуул эрхэлдэг Америкийн Үндэсний аюулгүй байдлын агентлаг төлөвлөж байсан гэх асуудлыг Б.Обаматай уулзахдаа Хятадын удирдагч хөнджээ. Обама хариуд нь ашиг олох зорилгоор АНУ тагнуулын үйл ажиллагаа явуулдаггүй, авсан мэдээллээ бид компаниудтай хуваалцдаггүй” гэж хэлжээ.