ОХУ-ын цэргүүд Крымийн Феодосия дахь тэнгисийн хүчний баазыг эзэлжээ. Энэ нь 48 цагийн дотор оросуудын эзэлсэн Крым дэх гурав дахь цэргийн бааз гэнэ. Украины Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр оросууд хэд хэдэн хуягт техник ашиглан бааз руу тал талаас нь дайрчээ. Крым дэх цэргийн бааз, төрийн албан байгууллагууд болон томоохон барилга байгууламжуудын 189- д нь ОХУ-ын төрийн далбааг мандуулсан гэж Киевийн албаныхан мэдээлээд байна.
Украин дахь орос цэргүүд Украины зүүн зах буюу Молдавын хил хүртэл ажиллагаагаа тэлж чадах хүчин чадалтай байгаа тухай НАТО-гийн Зэвсэгт хүчний командлагч өнгөрсөн амралтын өдөр сэрэмжлүүлсэн. Харин Оросын тал Украины хилийн дотор цэргийн ажиллагаа явуулахгүй гэдгээ мэдэгдсээр байна. Крымийн асуудлаар санал солилцохоор Их долоогийн орнуудын төрийн тэргүүн нар Нидерландын Гаага хотод цуглаад байна. Тэд дэлхийн цөмийн аюулгүйн байдлын талаар мөн хэлэлцэх юм.
Чуулганд ОХУ-ыг төлөөлж тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров оролцоно.